Хятадын “Чаньэ-4” хөлөг сарны цаад талд анх удаа газардлаа
Хятадын “Чаньэ-4” хөлөг энэ сарын 3-нд Бээжингийн цагаар 10:26-д хүн төрөлхтний түүхэнд анх удаа дэлхийгээс харагддаггүй сарны цаад талд амжилттай газардсан тухай Хятадын Төв телевиз мэдээлжээ.
Сарны станц ба сараар явагч бүхий “Чаньэ-4” хөлөг нь сарны өмнөд туйлын 117.6 градусын зүүн уртраг, 45.5 градусын өмнөд өргөрөгт Эйткений тогоонд газардсан бөгөөд гадаргуу ба хөрсний шинжилгээ хийх аж. “Чаньэ-4” өчигдөр сарны цаад талын зургийг анх удаа дэлхий рүү илгээжээ.
Тус хөлөг онгоцыг Хятадын Сичуан мужийн Сичан дахь сансрын төвөөс арванхоёрдугаар сарын 7-нд хөөргөжээ. Чаньэ гэдэг нь Хятадын домогт гардаг сарны дагины нэр юм байна.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ