Орост 7 жилийн нефть л үлджээ



Хуучин зөвлөлтийн ордуудын  нөөц шавхагдаж байгаагаас болоод удахгүй оросын эдийн засаг маш их  туйлдана. Харамсалтай нь шинэ ордуудыг  хараахан олж чадаагүй байна гэж  гадаадын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна. 

Оросын ордуудад  нефтийн нөөц хангалттай биш байгааг ОХУ-ын хөдөлмөрийн яамны бэлтгэж, Дмитрий Медведевийн гарын үсэг зурсан төсөлд мэдээлжээ. 


Ноцтой хэмжээнд хүртэл долоон жил үлдэж байгааг  хэвлэлд бичиж байна. 


Шинжээчдийн таамаглаж байгаагаар, 2015 онд ордууд ачааллыг хүчрэхгүй болж, харин үүнээс хойш 10 жилийн дараа олборлолтын хэмжээ хоёр дахин багасах ажээ. 


Баримт бичгээс үзвэл, удахгүй экспортлох нефть огт үлдэхгүй болж, Орос улс 2030 он гэхэд нефтийн зах зээлээс бүрмөсөн алга болох аж. 


Бий болсон нөхцөл байдлаас гарахын тулд олборлоход хэцүү нөөцийг ашиглах хэрэгтэй гэж Хөдөлмөрийн яамныхан мэдээлж байна. 


Гэвч  зардлаа нөхөх нь ноцтой  асуудал болж байгаа бөгөөд тодруулвал, ийм олборлолтын өөрийн өртөг нь хуурай газарт  нэг баррель нь 70 ам. доллар,  Арктикт 150 хүртэл ам. доллар байх ажээ.  Дээр нь оросын эсрэг хориг арга хэмжээнээс болоод  шаардлагатай технологи олж авах боломж байхгүй байна. 


Асуудал маш ноцтой болсон учир, үүнийг Аюулгүй байдлын зөвлөлд хэлэлцэж байгаа ажээ. 


Хориг арга хэмжээ нь дэлхийн зах зээлд чухал тоглогч хэвээр байх боломж олгох олборлолтын хувьд аюул үүсгэж байна гэж Путин мэдэгдсэн байна. 


С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ