Хөдөө аж ахуйн биржээр энэ онд 705 тэрбум төгрөгийн арилжаа хийгджээ

Xөдөө аж ахуйн биржийн /ХААБ/ Арилжааны хэлтсийнхэн 2018 онд хийж гүйцэтгэсэн ажлаа дүгнэж, 2019 онд хийх ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэж байна. Энэ онд ямааны ноолуур 5812,1 мянган тонн, ямааны завод ноос 3212,9 мянган тонн, хонины ноос 13794,4 мянган тонн, тэмээний ноос 274 мянган тонн, хонины завод ноос 1358,6 мянган тонн, тэмээний завод ноос 14,5 мянган тонн, сарлагийн хөөвөр 20 мянган тонныг арилжиж, нийт 705.3 тэрбум төгрөгийн арилжаа зохион байгуулжээ. 

ХААБ-ээр 2019 онд арилжих бараа, түүхий эдийн нэр төрлийг нэмэгдүүлэх, малчид хоршоодыг арилжаанд идэвхтэй оролцуулах үүднээс форвард гэрээ болон “Order book”-ээр дамжуулан өөрсдийн бараа, түүхий эдийг арилжих боломжийг бүрдүүлж, тэднийг үнэн зөв бодит мэдээллээр хангаж ажиллахаар төлөвлөж буй аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ