Оросын “Восточный” космодромоос “Союз” сансрын хөлөг онгоц хөөргөжээ


Москвагийн цагаар 05.07-д Оросын Амур муж дахь “Восточный” космодром буюу сансрын хөлөг онгоц хөөргөх буудлаас “Союз-2.1а”-ийг амжилттай хөөргөсөн тухай “РИА Новости” агентлаг уламжиллаа.

            “Союз-2.1а” хөлөг онгоцны үндсэн ачаагаар дэлхийг алсаас ажиглах Оросын дөрөв, тав дугаартай “Канопус-В” сансрын аппаратууд, нэмэлт ачаагаар Япон, АНУ, Герман, Испани, ӨАБНУ-ын нийт 26 хиймэл дагуулыг сансарт илгээсэн аж.

            “Восточный” космодромоос өмнө нь 2016-2018 онуудад гурван сансрын хөлөг онгоц хөөргөж байсан юм. “Роскосмос” компанийн ерөхий захирал Дмитрий Рогозины хэлснээр “Восточный”-гоос ирэх жил дор хаяж таван сансрын хөлөг хөөргөхөөр төлөвлөжээ.

Б.Туг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин