АНУ Оросын хилийн ойролцоо стратегийн маш нарийн тусгалтай зэвсгээ нэмэгдүүлж байна

      АНУ Оросын хилийн ойролцоохи тэнгис, далайн мандалд маш нарийн тусгалтай стратегийн цөмийн бус зэвсгийн системээ зузаатгаж байна гэж Оросын тэнгисийн цэргийн флотын ерөнхий командлагч адмирал Владимир Королёв ярьжээ.

“Красная звезда” сонинд бичсэнээр, АНУ болон НАТО-гийн орнуудын оператив болон байлдааны бэлтгэлийн арга хэмжээ эрчимжиж, түүнчилэн “ОХУ-ын нутаг дэвсгэрийн ойролцоохи тэнгис, далайн мандалд пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем, маш нарийн тусгал бүхий цөмийн бус стратегийн зэвсэг, цэргийн дэд бүтцийн объектууд байрлуулж буй нөхцөлд тэнгисийн цэргийн флот 2019 онд ажиллах болж байна” гэж ерөнхий командлагч хэлжээ. 

Гэхдээ Королёв  чухамхүү ямар стратегийн системийн тухай ярьж байгаагаа  тодруулан тайлбарлаагүй байна.

Ингэхдээ 2019 онд гадаад далай дахь Оросын тэнгисийн цэргийн флотын хөлөг онгоцнуудын тоо “тэнгис, далайн чиглэлийн аливаа заналхийлэлд хариу өгөх”  боломж олгоно гэж Королёв дурджээ. 

“Одоо тэнгисийн цэргийн флотод янз бүрийн ангиллын 100 орчим байлдааны хөлөг онгоц бий” гэж тэр тодруулан тайлбарласан байна. 

С.Инда


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин