Жаал хүү Путиний нисэх онгоцны тухай клип хийнэ
Владимир Путин Оросын №1 нисэх онгоц буюу Ил-96-300 нисэх онгоцны тухай богино хэмжээний дүрс бичлэгийн кино клип хийхийг мөрөөдөж байсан хүнд өвчтэй 15 настай Арслан Каипкулов хүүгийн хүслийг биелүүлжээ. Хүү ээжийнхээ хамт Башкираас Москвад ирсэн байна. Тэдэнд ерөнхийлөгчийн нисэх онгоцыг үзүүлжээ.
“Энэ бол манай орны хамгийн нууцлаг нисэх онгоц, энэ нисэх онгоцонд орж үзсэн маань миний хувьд их нэр төрийн хэрэг юм” гэж хүү хэлсэн байна.
“Төрийн тэргүүн нисэх онгоцонд их тав тухтай явдаг юм байна, гэхдээ нисэгчдийн бүхээг надад хамгийн гоё сэтгэгдэл төрүүлсэн” гэж Каипкулов ярьжээ.
Тэр хөлгийн даргын суудалд сууж үзэж, хурлын танхим, дагалдан яваа хүмүүсийн өрөөгөөр орсон байна.
Бас зургийг нь авч болохгүй бусад өрөөгөөр орсон. Эдгээр нь нууц гэж Арслан тодруулан тайлбарлажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ