Хоёр Солонгос төмөр замаар холбогдлоо


Хоёр Солонгосын төмөр зам холбогдсоныг тохиолдуулан Хойд Солонгосын Кэсон гацаанд баярын арга хэмжээ болсон тухай “Ёнхап” агентлаг мэдээллээ.

Тус арга хэмжээнд Өмнөд Солонгосын Нэгтгэлийн сайд Чо Мён Гүн тэргүүтэй төлөөлөгчид оролцжээ. Өмнөд Солонгосын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд тус улсын парламентын гишүүд, тусгаарлагдсан гэр бүл, оюутны төлөөлөл багтсан байна.

Хоёр улсын төмөр зам ийнхүү Зүүн хойд Азийн төмөр замын сүлжээнд нэгдсэн тул арга хэмжээнд түүнчлэн ОХУ, БНХАУ, Монголын Зам, тээврийн сайд нар уригдан оролцжээ. Хоёр улс төмөр замаар холбогдсоны үр дүнд манай улсын Өмнөд Солонгостой хийдэг худалдааны тээвэрлэлт хямдрах ажээ.

Б.Туг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин