Оросын “Громкий” хөлөг онгоцыг Америкийн мэргэжилтнүүд магтжээ


ОХУ-ын 20380 төслийн “Громкий” хэмээх корвет хөлөг онгоц тус улсын флотын ирээдүйг илэрхийлж буй хамгийн шилдэг зэвсэглэл хэмээн АНУ-ын “The National Interest” сэтгүүлийн зэвсэгт хүчний шинжээчид үнэлжээ.

Тус сэтгүүлд бичсэнээр, ЗХУ задарснаас хойш юуны түрүүнд Номхон далайн флот нь хохирсон бөгөөд чухамхүү “Громкий” хөлөг онгоцыг хүлээн авснаар Москва Зүүн Азид цэргийн нөлөөллөө бэхжүүлж байгаа аж. “Громкий” хөлөг онгоц нь орчин үеийн Х-35 “Уран” пуужин, “Ка-27” нисдэг тэргээр тоноглогджээ.

ОХУ-ын Номхон далайн флотын контр-адмирал Игорь Королев сарын өмнө хэлэхдээ, “Громкий”-г цэргийн флотын түүхэн дэх хамгийн зардал багатай хөлөг онгоц хэмээгээд Австралийн эрэг хүртэл аялах чадвартайг нь онцолж байсан юм.

Шинэхэн “Громкий” корвет хөлөг онгоц ОХУ-ын Номхон далайн флотын бүрэлдэхүүнд өчигдөр шилжсэн бөгөөд 104.5 метрийн урттай, 13 метрийн өргөнтэй, 2.2 мянган тонн усны эзлэхүүнтэй, 27 милийн хурдтай аж.

Б.Туг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин