Байконурт болсон эмгэнэлт явдал
1960 оны аравдугаар сарын 24-нд Байконурын сансрын хөлгийн буудалд тив хоорондын Р-16 баллистик пуужин турших гэж байх үед олон хүний аминд хүрсэн осол болжээ. Пуужин харвахаас 30 минутын өмнө хөдөлгүүр гэнэт ассанаар, пуужин шатаж, дараа нь дэлбэрэлт болсон байна.
Албан ёсны мэдээгээр, галд 74 хүн амь насаа алджээ. Сүүлд нь түлэгдэлт болон шархнаасаа болж бас дөрвөн хүн нас барсан байна (бусад мэдээгээр, 92-оос 126 хүн амь үрэгдсэн гэдэг). Амь үрэгдэгсдийн дунд Стратегийн зориулалттай пуужинт цэргийн анхны ерөнхий командлагч Митрофан Неделин байжээ. Түүнийг Баатрын таван хoшуу медаль, бугуйн цагаар (дашрамд дурдахад, түүний цагаар дэлбэрэлт болсон яг нарийн цагийг тогтоож чадсан байна) болон кителийн мөрдөсөөр нь таньсан байна. Стратегийн зориулалттай пуужинт цэргийн ерөнхий командлагч нисэхийн ослоор амь үрэгдсэн хэмээн албан ёсоор зарлаж, Кремлийн хананы дэргэд оршуулжээ. Улс орон ЗСБНХУ тарж бутрахын өмнөхөн, өөрчлөн байгуулалтын үед л бусад амь үрэгдсэн хүний тухай мэдсэн гэдэг.
Пуужин харвахаар бэлтгэх үед техникийн аюулгүй байдлын дүрмийг зөрчиж, удахгүй болох октябрийн хувьсгалын ойн өмнө амжиж пуужинг турших гэснээр ийм сүйрэл болжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ