Өнөөдрийн арилжаагаар 16 компанийн хувьцааны ханш өсөв
Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 23 хувьцаат компанийн 418,042,618 төгрөгийн үнийн дүн бүхий 706,038 ширхэг хувьцаа арилжсанаас 16 компанийн хувьцааны ханш өсөв.
Ингэснээр 6 компанийн хувьцааны ханш буурч 1 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Мик Холдинг" ХК-ийн MIK хувьцаа 14.56 хувиар болон "Ремикон" ХК-ийн RMC хувьцаа 14.29 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" ХК-ийн ERDN хувьцаа 3.23 хувиар болон "Хөвсгөл Алтан Дуулга" ХК-ийн ADU хувьцаа 2.85 хувиар буюу хамгийн их уналттай байлаа.
Ингэснээр "TOP 20" индекс 3.01 хувиар өсч 20428.3 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ, 2,416,410,446,286.98 төгрөг боллоо.Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ