Украины усан цэрэг урьдчилан хорих газраас захидал бичжээ
Керчийн хоолойд болсон хэрэг явдлын дараа баривчлагдсан Украины тэнгисийн цэргийн хүчний цэргийн албан хаагчдын нэг Андрей Эйдер өөрийн хоригдож байгаа Москвагийн “Матросская тишина” урьдчилан хорих газраас захидал бичсэн байна. Түүний захидлыг украины сэтгүүлч Таисия Турчин нийтлэснийг РИА Новости агентлаг мэдээлжээ.
]Эйдер хоригдож байгаа нөхцлийн тухай бичихдээ, “үүнээс ч дор байж болохыг” тэмдэглэсэн байна. Миний хоригдож байгаа өрөө халаалттай, хөргөгч, цахилгаан данх, номууд бий гэж тэр бичжээ.
Миний шарх эдгэрч, бие сайжирч байгаа, Украин руу хурдан буцмаар байна гэж тэр бичээд, энэ талаар “улс төрийн шийдвэр даруй гаргах байх” хэмээн найдаж байгаагаа илэрхийлсэн байна.
Арваннэгдүгээр сарын 25-нд Украины тэнгисийн цэргийн хүчний гурван хөлөг онгоц Оросын усан хилийг зөрчсөн юм. Эдгээр хөлөг онгоц нэлээд хэдэн цагийн турш осолтой маневр хийж, Оросын эрх баригчдын төлөөлөгчдийн тавьсан шаардлагыг тоогоогүй байна. Тийнхүү хөлөгт онгоцуудыг саатуулж, 24 цэргийн албан хаагчийг баривчилжээ. Оросын тал энэ будлианыг урьдаас төлөвлөсөн өдөөн хатгалга гэж үзэж байгаа юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ