БНАСАУ нас барсан оюутны ар гэрт 500 сая доллар төлөх ёстой гэж тогтоожээ
АНУ-ын Шүүх БНАСАУ-ын Засгийн газар Хойд Солонгост хоригдсоныхоо дараахан нас барсан оюутан Отто Вормбиерийн ар гэрт 501 сая ам.доллар төлөх ёстой гэж шийдвэрлэсэн тухай “АР” агенлаг мэдээллээ. Шүүх хурлыг удирдсан Берил Хавелл БНАСАУ хүмүүсийг барьцаалж, тамлан зовоож, шүүхийн шийдвэргүйгээр цаазалдагтаа хариуцлага хүлээх ёстой гэж мэдэгдсэн байна.
Отто Вормбиерийг 2016 оны гуравдугаар сард саатуулжээ. Хойд Солонгост жуулчнаар ирэхдээ тэрээр дурсгал болгон авч явах зорилгоор ханан дээрээс суртал ухуулгын зурагт хуудас хуулан авсан аж. Түүний үйлдлийг БНАСАУ-д төрийн эсрэг гэмт хэрэг гэж үзэн хөдөлмөрийн лагерьт 15 жил хорих ял оноожээ.
Ялын тушаалын дараахан Отто Вормбриер ухаан алдаж коомонд орсон тул түүнийг зургадугаар сард суллан АНУ-руу онгоцоор илгээхээр шийдвэрлэжээ. Гэвч үүнээс долоо хоног дараа оюутан залуу ухаан оролгүй нас барсан байна. АНУ-д түүнд задлан шинжилгээ хийж, тархинд хүчилтөрөгч хангалтгүй хүрч байсны улмаас нас барсан гэжээ.
Гэвч БНАСАУ-ын удирдлага АНУ-ын оюутан залуугийн үхэлд буруугүй, талийгаач тархины ботулизм өвчнийхөө улмаас үе үе амьсгалын хүндрэлтэй тулгардаг байсан тухай мэдэгдсэн юм.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ