Шинэ онд шинэ сайдтай орох нь: Патрик Шанахан гэж хэн бэ?
Нэгдүгээр орлогч сайд Патрик Шанахан нэгдүгээр сарын 1-нээс Пентагоны тэргүүний суудалд сууна гэж АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн Twitter-ээр зарласан юм. Албан ёсоор Шанахан батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэх ажээ
Тэр өмнө нь “Boeing” компанид ажиллаж, тухайлбал пуужин эсэргүүцэх судалгаа хийж байсныг хэвлэлд мэдээлж байна. Тэр 2017 оны гуравдугаар сард Пентагоны тэргүүний орлогчоор Жеймс Мэттисийн багт орж иржээ.
Трампыг ерөнхийлөгч болсон цагаас түүний засгийн газарт ажиллаж байсан энэ албан тушаалаасаа татгалзаж байгаагаа генерал Мэттис түрүүнд нь мэдэгдсэн юм. Тэр Сириэс америкийн цэргийг гаргах гэж буйг зөвшөөрөхгүй байгаагаас ийнхүү албан тушаалаа орхиж буй ажээ. Тэр хоёрдугаар сарын эхээр албан тушаалаасаа чөлөөлөгдөхөөр төлөвлөж байсан ч, ерөнхийлөгч батлан хамгаалахын шинэ сайдтайгаар шинэ онд орохоор шийдвэрлэсэн байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ