Индонезид 222 хүний аминд хүрсэн цунами давтагдаж болзошгүй
Индонезийн Сундагийн хоолой дахь Анак Кракатау галт уул дэлбэрэн далайд их хэмжээний чулуу, шороо нурснаас үүдсэн цунами хар салхины аварга том давалгаа өнгөрсөн бямба гаригийн 21 цаг 27 минутад Суматра, Ява арлуудын эрэг орчмын хот, суурин газруудыг нөмрөн 222 хүний аминд хүрч, 843 хүнийг бэртээж гэмтээсэн билээ.
Жуулчдын очих дуртай эрэг дагуухи Танжунг Лесунг зэрэг амралтын газруудад цунами олон зуун барилга нураан автомашинуудыг хөвүүлж, моддыг үндэстэй нь булгалж байсан аж.
Тэгвэл Анак Кракатау өчигдөр дахин дэлбэрч эхэлсэн тул цунами давтагдаж болзошгүйг иргэдэд анхааруулан эрэг дагуухь наран шарлагын газруудыг хаасан тухай “CNN” агентлаг уламжилж байна.Хохирогчдын дунд гадны иргэд байхгүй болохыг албаныхан мэдэгдэв.
Индонези улс газар хөдлөлт, цунамийн идэвхтэй бүсэд оршдог. Өнгөрсөн есдүгээр сард Сулавеси арлын орчимд хүчтэй газар хөдөлж 2,000 хүн амь эрсэдсэн юм.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ