Соликамскийн уурхайд болсон эмгэнэлт хэрэгт дөрвөн хүнийг сэжиглэн саатуулжээ
ОХУ-ын Соликамскийн уурхайд түймэр гарч хүний амь эрсдсэн хэрэгт "УС-30 СМУ-680" байгууллагын уулын мастер Андрей Купришкин, уурхайн цооногийн дарга Максим Канищев, уулын мастер Игорь Чукаев, Андрей Артюхин нарыг ауюлгүй байдлын дүрмийг ноцтой зөрчсөн хэмээн саатуулсан тухай “РИА Новости” агентлаг мэдээлж байна.
Өнгөрсөн бямба гаригийн өглөө Соликамск дахь “Уралкалий” компанийн уурхайд гэнэт түймэр гарсан ба найман уурхайчинг гадаргууд гарган аварч чадсан ч есөн уурхайчин 364 метрийн гүнд үлдэж, тэд нартай холбоо тасарчээ. Цооногийн бүтцэд эвдрэл гарч, түймэр үргэлжилж байсан нь аврах ажиллагаанд саад учруулсан аж.
Аврагчид хожим есөн уурхайчны цогцсыг илрүүлжээ. ОХУ-ын Пермийн хязгаарын захирагч Максим Решетников тус мужид арванхоёрдугаар сарын 24-ний даваа гаригийг эмгэнэлийн өдөр гэж зарлаж, амь үрэгдэгсдийн ар гэрт тус бүр нэг сая рублийн нөхөн төлбөр олгох болсноо мэдэгджээ.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ