“Форбс” сэтгүүл бизнес эрхлэхэд хамгийн таатай орнуудыг нэрлэв
“Форбс” сэтгүүл 2018 онд бизнес эрхлэхэд хамгийн тохиромжтой байсан орнуудын жагсаалт нийтлэснийг РИА “Новости” агентлаг уламжилжээ.Сэтгүүлд бичсэнээр, “Brexit”-ийн бүрхэг ирээдүй жагсаалтын эхэнд бичигдэхэд Их Британид саад болоогүй байна. Жагсаалтын хоёрт Швед, гуравт Гонконг бичигджээ. Жагсаалтын дөрөвт Нидерланд, тавд Шинэ Зеланд орсон байна.
Жагсаалтын топ-10-т бас Канад, Дани, Сингапур, Австрали, Швейцар оржээ.
Бизнес явуулахад хамгийн тааламжтай орнуудын жагсаалтад дэлхийн хоёр дахь эдийн засагтай Хятад 66, гурав дахь эдийн засагтай Япон 21-т бичигдсэн байна. Худалдааны эрх чөлөө, мөнгөний эрх чөлөө хангалтгүйгээс Хятад улс ийм доогуур байранд оржээ.
Сэтгүүл уг жагсаалтыг гаргахдаа өмчлөх эрхийн хамгаалагдсан байдал, инноваци, татвар, технологи, авилга, зах зээлийн хэмжээ, улс төрийн эрсдэл, амьжиргааны түвшин, ажиллах хүчний чанар, хувь хүн, худалдааны болон санхүүгийн эрх чөлөө, хүнд суртлын түвшин, хөрөнгө оруулалтын хамгаалалт гэсэн янз бүрийн 15 үзүүлэлтийг харгалзан үзсэн байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ