Британид олон мянган зорчигч хоёр дронд барьцаалагджээ


Британийн нисэхийн “Гэтвик” буудалд нэг зуун арван мянган зорчигч хоёр  дронд барьцаалагджээ.  Энэ хоёр нисдэг  аппарат арванхоёрдугаар сарын 19-ний оройноос буудлын нисч-хөөрөх зурвас дээгүүр байнга шахуу нисч байгаа гэнэ.  Үүнээс болоод 760 нислэгийг хойшлуулахад хүрсэн  гэж  хэвлэлд мэдээлж байна. 

Зайнаас удирддаг нисэх төхөөргүүд буудлыг тойрон нисч, тэгээд дараа нь алга болдог аж. Дронуудыг устгахаас болгоомжилж байгаа, учир нь эдгээрийн хэлтэрхийнүүд хүмүүсийг санаандгүй гэмтээж болох юм гэж цагдаа нар ярьж байна.  Тэд гэм буруутай этгээдүүдийг эрж хайж байгаа ажээ.  Британийн хуулиар ийм үйлдэл хийвэл таван жил хүртэл хугацаагаар хоригддог байна. Зорчигчид наад зах нь баасан гарагийн үд дундыг хүртэл нисэх буудалд ирэх хэрэггүй гэж буудлын хэвлэлийн албанаас мэдэгджээ. 


С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин