Япон дэлхийн II дайнаас хойш анх удаа онгоц тээгч хөлгүүдээ далайд гаргана
Япон улс дэлхийн II дайнаас хойш анх удаа онгоц тээгч хөлөг онгоцуудаа далайд гаргахаар шийдвэрлэсэн тухай тус улсын Засгийн газар мэдээллээ. Японд “Изумо” ангиллын байлдааны хөлөг онгоцуудаа орчин үеийн “F-35B” нисэх онгоц тээх боломжтой болгон шинэчлэн өөрчилж дууссан аж.
АНУ-ын Зэвсэгт хүчний Номхон далайн бүсийн тагнуулын нэгдсэн төвийн захирал асан Карл Шустер “CNN” агентлагт ярихдаа, “Японы онгоц тээгч хөлөг онгоцууд Токиод үндсэн газар нутгаас нь алслагдсан арлуудаа хамгаалах боломж олгоно” гэжээ.
Япон улс өнгөрсөн наймдугаар сард Батлан хамгаалах бодлогын цагаан номондоо, Хятадын зүгээс Японтой ойр нутагт цэргээ байрлуулж эхэлсэн нь бүс нутгийн аюулгүй байдалд ноцтойгоор заналхийлж буйг онцлон тэмдэглэсэн билээ.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ