АНУ Сириэс цэргээ гаргаж эхэллээ


АНУ Сириэс цэргээ гаргаж эхэлсэн тухай Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс мэдэгдсэн тухай “Reuters” агентлаг уламжиллаа.

Сири дахь “Исламын улс” террорист бүлэглэлийн эсрэг хийсэн байлдааны ажиллагаанд ялалт байгуулж, тус бүлэглэлийн эзэлсэн газар нутгийг бүрэн чөлөөлсөн тул АНУ хуурай замын цэргээ 60-аас 100 хоногийн хугацаанд гаргаж дуусах аж. Харин АНУ-ын Төрийн департаментын ажилтнууд 24 цагийн дотор Сириэс эх орондоо буцах юм байна.    

Хэдий тийм ч АНУ тэргүүтэй олон улсын эвсэл Сирид явуулж буй ажиллагаагаа шинэ шатанд гарган үргэлжлүүлэх ажээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп энэ талаар “Твиттер” хуудсандаа бичихдээ, “Бид Сирид удаан байлдсаны эцэст ялалт байгуулж, “Исламын бүлэглэл”-ийг бут цохин тэдний эзэлсэн газар нутгийг чөлөөллөө. Иймд АНУ-ын цэргүүд эх орондоо эргэн ирэх цаг нь болжээ. Бидний өмнөөс тулалдсан тэд бол дэлхий нийтийн баатрууд” гэжээ.

Б.Туг 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин