ОУВС Украинд 3.9 тэрбум долларын зээл олгоно
Олон улсын валютын сангийн Захирлуудын зөвлөл Украинд үзүүлэх санхүүгийн шинэ тусламжийн хөтөлбөрийг баталжээ. Хөтөлбөрийн дагуу Украинд 14 сарын хугацаанд 3.9 тэрбум ам.долларын зээл олгох аж.
1.4 тэрбум ам.долларыг Украинд энэ сарын 25-ны дотор шилжүүлэх тухай тус улсын Сангийн яамнаас мэдээлжээ. ОУВС үлдсэн зээлийг ирэх жилийн тав, арваннэгдүгээр саруудад хөтөлбөрийн зорилтуудын хэрэгжилтийг судалсны дараа шилжүүлэх юм байна.
ОУВС-аас мэдээлснээс үзвэл, 1.4 тэрбум ам.долларын эхний шилжүүлгийг зорилтот төслүүдэд шууд ашиглах боломжтой ажээ.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ