Энэтхэгт сүмд хүмүүс хордож нас барсан шалтгаан тодорхой болжээ

“Indian Express ” сонинд, Энэтхэгийн өмнөд нутгийн нэг сүмд хортон шавьжны хор агуулсан хоол идсэнээс болоод наанадаж 14 хүн нас барсныг мэдээлжээ.

Сонинд бичсэнээр, сүүлчийн мэдээгээр 14 хүн  нас барж,  бас 100 гаруй хүн хордлого авсан байна.

Дэлхийн олон оронд хэрэглэхийг хориглож, харин Энэтхэгт одоо болтол хэрэглэж байгаа монокротофос гэдэг пестицид  хоолонд байсныг шүүх эмнэлгийн шинжилгээ  харуулсаныг  сонинд бичжээ. 

Карнатака муж улсын Чамражнагар тойргийн сүмийн дэвсгэрт хаалганы дээр цамхаг барихад зориулсан ёслолын арга хэмжээний үеэр өнгөрсөн баасан гарагт энэ явдал болсон байна. Арга хэмжээнд оролцогчид цагаан хоолтны  пловт хордсоныг тэмдэглэж байна. Мөн ийм хоолны үлдэгдэл идсэн байж болох бас 60 орчим шувуу үхжээ.

Амь үрэгдэгссдийн дунд хоёр хүүхэд байгаа гэнэ. Хордсон олон хүний уушигны агаарын солилцоог дэмжих шаардлагатай байгаа бөгөөд орон нутгийн  эмнэлгүүдэд ийм аппарат цөөн буйгаас  Масур хотын улсын болон хувийн эмнэлгүүдэд  тэднийг шилжүүлсэн байна.


С.Инда  


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин