Францын ядуу иргэдэд зул сарын баяраар 500 сая евро тараана


Францад зул сарын баярыг тохиолдуулан ядуу иргэддээ 500 сая евро тараах болсон тухай “The Local” сонин мэдээллээ. Францын гэр оронгүй, ажилгүй ба орлого багатай 2.3 сая иргэдэд баярын ширээгээ засч, хүүхдүүддээ бэлэг авахад зориулж жил бүрийн сүүлээр ийнхүү мөнгөөр тусалдаг аж. 

Хүүхэдгүй ганц бие хүмүүс 152 евро, хүүхэдгүй хосууд 228 евро, нэг хүүхэд өсгөж буй ганц бие эцэг эхчүүд 228, хоёр хүүхэдтэй нь 274, гурван хүүхэдтэй нь 335, дөрвөн хүүхэдтэй нь 396 евро тус тус авах юм байна. Харин ганц хүүхэдтэй гэр бүлд 274, дөрвөн хүүхэдтэй хосод 442 евро ногдох ажээ. 

            Анх ядуусаа тэтгэх энэ уламжлалыг Францын социалист Ерөнхий сайд Лионел Жоспен 1988 онд санаачилжээ.

Б.Туг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин