Доналд Трамп АНУ-ын өрийг 21.5 их наяд долларт хүргэжээ


АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын үед тус улсын төсвийн алдагдал хэрээс хэтрэн нийт өр нь байж боломгүй их тоо буюу 21.5 их наяд ам.долларт хүрсэн тухай Конгрессийн гишүүн Энди Биггс мэдэгдсэн тухай “CNN” агентлаг уламжилж байна. Энди Биггсийн хэлснээр, төсвийн зардал 700 тэрбум ам.доллараас хэтрэх ёсгүй, он гарсаар 1.3 тэрбум ам.долларт хүрээд байгаа аж.

Ер нь дэлхийн улс орнуудын Засгийн газрын нийт өр 70 тэрбум ам.доллар болсон бөгөөд үүний тэн хагас АНУ, Хятад, Япон гэх гурван улсад ногдож буй тухай Олон улсын валютын сан мэдээлжээ. Дэлхийн улс орнуудын өр сүүлийн арван жилийн дотор 60 хувиар өсч ДНБ-ий 50-иас дээш хувьтай тэнцэх болсон нь эдийн засгийн ээлжит даяар хямралд хүргэж болзошгүй гэнэ.

Б.Туг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ