НҮБ-ын Ерөнхий ассамблей Орос Украинд заналхийлж буйг буруушаасан тогтоол батлав


НҮБ-ын Ерөнхий ассамблей Орос Украинд заналхийлэн Крым, Севастополь, түүнчлэн Хар ба Азовын тэнгисийн зарим хэсэгт цэргээ байрлуулсныг буруушаасан тогтоол баталжээ. Тус баримт бичгийг батлахад 66 улс дэмжиж, 19 улс эсэргүүцэн 72 улс түдгэлзсэн санал өгсөн байна.

  Уг тогтоолоор НҮБ Орос Украины нэг хэсэг болох Крымд цэргээ байрлуулан хээрийн сургууль зохион явуулж бүс нутгийн тогтвортой байдалд заналхийлж буйд сэтгэл түгшиж буйгаа илэрхийлжээ. НҮБ үүнээс гадна Оросыг Керчийн хоолойд гүүр барин Азовын тэнгист гадаадын хөлөг онгоцууд нэвтрэх явдлыг хязгаарласныг шүүмжилсэн байна.

Тус байгууллага Оросыг дээрхи үйл ажиллагаагаа зогсоохыг уриалжээ. Крымийг 2014 оны гуравдугаар сард явуулсан бүх нийтийн санал асуулгаар Орост нэгтгэсэн ч Украин, Европын холбоо, АНУ тэрхүү санал асуулгын дүнг хүлээн зөвшөөрөөгүй юм.

Б.Туг 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин