Шри Ланка улсын иргэн Нимарт Өмнөд солонгост байнга оршин суух эрх (F5) виз олголоо
Солонгост галын аюулаас 90 настай эмээг аварсан Шри Ланка улсын иргэн Нимарт Өмнөд Солонгос улсын хууль зүйн яамнаас байнгын оршин суух эрх олголоо.
Солонгост хууль бусаар амьдардаг байсан Нимар нь өнгөрсөн 2 сард Гёнбукт болсон орон сууцны галын аюулаас 90 настай эмээг аварсан байна.
Тэрээр галруу гүйн орж эмээг аврахдаа хүзүү, толгой, мөр хэсгээрээ бага зэрэг түлэгдэн 2-р зэргийн гэмтэл авсан байна.
Энэ сарын 16-нд Өмнөд Солонгос улсын хууль зүйн яамнаас Шри Ланка улсын иргэн Нимарыг Өмнөд солонгост байнга оршин суух эрх (F5) виз олгож байгаагаа албан ёсоор мэдэгдсэн.
Бусдын амь насыг аврахад өөрийн биеэ үл хайрлан зүтгэсэн баатарлаг үйл явдлыг үнэлэн олгож буй шагнал хэмээж байсан юм.
Тэрээр хэдийгээр хууль бусаар амьдарч байсан ч ѳнгѳрсѳн хугацаанд ямар нэгэн гэмт хэрэгт орооцолдож байгаагүйг онцлон байнгын визийг олгох болсоноо мөн онцлож байсан юм.
Түүнд байнгын оршин суух эрхийг 18-ний өдөр Дэгү хотын Цагаачлалын албан дээр гардуулж өгнө.
Э. Ижилболд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ