Америкчууд оны хамгийн их хэрэглэгдсэн үгийг нэрлэв
Америкийн “Merriam-Webster” толь (Уэбстерийн толь) 2018 оны үгээр “шударга ёс” (justice) гэсэн үгийг сонгосныг РИА Новости агентлаг мэдээлжээ.
Агентлагийн сайтад дурдсанаар, энэ жил сүлжээний хэрэглэгчид энэ үгийг өнгөрсөн оны үгнээс 74%-иар ахиу хэрэглэжээ.
“Шүүн таслах ажил”, “шүүх цааз” гэж бас орчуулж болох justice гэдэг үг АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Орос улс “хөндлөнгөөс оролцож байсан” гэх хэргийг мөрдөн шалгасантай холбогдуулан олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдэд олонтоо дурдагдаж байсан байна.
Түүнчилэн хамгийн их хэрэглэгдсэн арван үгийн тоонд “үндэсний үзэл” (nationalism), тэрс үзэлт (maverick), "пансексуал" (pansexual), "ашиггүй" (feckless) болон тэр ч байтугай "Лорел" (Laurel) гэсэн үг оржээ. Хүмүүсийн нэг хэсэг нь “Янни”, харин өөр нэг хэсэг нь “Лорел” гэсэн үгийг сонсож байсан дүрс бичлэг сүлжээнд тавигдсаны дараа энэ үг их хэрэглэгдсэн байна.
2017 онд “Merriam-Webster” толь "феминизм" гэдэг үгийг оны үгээр шалгаруулсан байдаг.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ