Порошенко Крымын хил дээр зэвсэгт өдөөн хатгалга үйлдэхээр зэхэж байна
Украины эрх баригчид арванхоёрдугаар сарын сүүлчээр Оросын хил дээр өдөөн хатгалга үйлдэхээр зэхэж байна гэж Гадаад хэргийн сайд Сергей Лавров “Комсомольская правда” радиогийн нэвтрүүлгээр мэдээлжээ.
“Порошенко арванхоёрдугаар сарын сүүлийн арав хоногт Оростой залгах хил дээр, Крымын хил дээр зэвсэгт өдөөн хатгалга үйлдэхээр төлөвлөж байгаа тухай нэмэлт мэдээллийг бид олж авсан, бид үүнд итгэхээс аргагүй” гэж сайд мэдэгдсэн байна.
Крымын оршин суугчдын эрхийг украины эрх баригчид зөрчихийг Оросын тал гаргуулахгүй гэж Лавров онцлон тэмдэглэжээ. “Тэр (Порошенко) бага хэмээн чамлахааргүй хариулт авна, би танд үүнийг батлан хэлж байна” гэж сайд онцлон сануулжээ.
Украины ерөнхийлөгч Крымын хил дээр үйлдэх өдөөн хатгалгыг “өрнөдийн ивээгчид болон халамжлагчидтайгаа” хэлэлцэж байгаа юм гэж Лавров тодруулан тайлбарласан байна.
Ирж байгаа мэдээнээс үзвэл, “Оросууд Украинд халдаж байна хэмээн байнга сурталчилж, байлдааны ажиллагааг бүрэн хэмжээний хариу барихааргүй тийм шатанд шилжүүлэхгүй байх, эрч багатай байлдааны ажиллагаа явуулахыг Порошенкод зөвлөцгөөж байна” гэж сайд тэмдэглэжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ