Японы Саппород болсон дэлбэрэлтэд 42 хүн өртжээ
Японы хойд зүгийн Саппоро хотын баарны хажууд өчигдөр үдэш 20:30 цагт гэнэтийн дэдбэрэлт болж 42 хүн бэртэж гэмтсэн тухай “CNN” агентлаг мэдээллээ.
Дэлбэрэлтийн долгионы улмаас ойр орчмын орон сууцны барилгуудын цонх хагарч, баарны хананы тоосгууд гудамжаар нэг шидэгдсэн аж. Дэлбэрэлтийн дараа эхэлсэн гал түймрийн улмаас баарны барилга тэр чигтээ устжээ.
Дэлбэрэлтийн шалтгааныг хараахан тогтоогоогүй ч терроризмын ямар нэг ул мөр илрээгүй бөгөөд хийн хоолой гэмтсэнээс үүдэлтэй гэх таамаг давамгайлж байгаа аж. Хоёр гаруй сая оршин суугчтай Саппорогийн гал түймэртэй тэмцэх 20 нэгж хэргийн газар шуурхай ирж галыг унтраасны ачаар хүний амь эрсдээгүй юм байна.
Б.Туг
людей.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ