Дэлхийн хамгийн найдвартай машинуудыг тодруулжээ

“Toyota” корпорацын машинууд америкийн “CarMD”  компанийн  шалгаруулалтаар найдвартай ажиллагааны жагсаалтыг тэргүүлсэн байна. 

1996-2018 онд үйлдвэрлэгдсэн 5,6 сая машиныг хамарсан статистикийн тоо баримтыг судласны дараа үндсэн системийн гэмтлийн тухай дохио өгдөг “Check Engine” чийдэн “Тoyoto” корпорацын машинд бусдаас  цөөн асч байсан байна. Жагсаалтын хоёрт “Acura” компанийн машинууд бичигдэж, эхний тавд “Honda” , “Mitsubishi” корпорацын машинууд оржээ.

Гэхдээ “Тoyoto” нь засварын үнэ хамгийн ихтэй машин болсон байна. АНУ-д машиндаа засвар хийлгэсэн хүмүүсийн төлсөн дундаж үнэ 462 доллар байжээ. Харин “Mazda” машины эзэд хамгийн бага буюу дунджаар 286 доллар төлсөн байна.

2006 оноос нэг сая гаруй километр явсан нэг ”Lexus LX 470” машины тухай саяхан бичжээ. Машины эзний хэлснээр, ашиглалтын явцад уг машины радиатор, генератор, кондиционерыг сольж, гэхдээ ноцтой  эвдрэл гэмтэл нэг ч гараагүй байна.

С.Инда


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин