Донецк байлдааны бүрэн байдалд шилжжээ
Тусгаар тогтнолоо бие даан тунхагласан Бүгд Найрамдах Донецк Ард улсын цэргийн анги салбаруудыг байлдааны бүрэн бэлэн байдалд оруулж, хэрвээ Украины зэвсэгт хүчин давшилт хийвэл бие бүрэлдэхүүн, техник, сум хэрэгслээр бүрэн хангаад байна гэж тус бүгд найрамдах улсын ардын цагдаагийн газрын орлогч дарга Эдуард Басурин мэдэгджээ.
Их бууны тоотууд бэлтгэсэн байрлалаа эзлэж, давших гэж буй дайсан руу гал нээхэд бэлэн болсон гэж тэр онцлон тэмдэглэжээ. Хамгийн чухал объектуудад пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах хэрэгслүүдийг суурилуулсан гэж тэр хэлсэн байна.
Эд материалын нөөцийг тараан байрлуулж, түүнчилэн бүх нийтээр эсэргүүцэл үзүүлэх үүднээс тус Бүгд найрамдах улсын нийт нутагт зэвсэг, сум хэрэгслийн агуулахууд байгуулах багц арга хэмжээ авсан гэж ардын цагдаагийн газрын орлогч дарга дурджээ.
Тус бүгд найрамдах улсын өмнөд нутаг руу украины хүчнийхний хийж болзошгүй дайралтыг няцаахын тулд энд ардын сайн дурынханы отрядууд ч байгуулсан тухай Басурин хэлсэн байна.
Украины зэвсэгт хүчний анги салбарууд хүнд хуягт техник хэрэглэн Донецк мужийн өмнөд нутагт бөөн хүчээр цохилт өгөхөөр бэлтгэж байгааг Бүгд найрамдах Донекц Ард Улсад мэдээлсэн юм. Үүнээс гадна, их буу болон тийрэлтэт систем хэрэглэхээр төлөвлөж байгаа ажээ.
Тагнуулын албаны мэдээгээр, давшилтыг арванхоёрдугаар сарын 14-д хийхээр төлөвлөжээ. Уг ажиллагааны эцэст Оростой залгах хилийг ч бас хяналтадаа авахаар төлөвлөсөн аж. Сайн дурынхан дайралтыг няцаахад бэлэн болсон байна гэж, Бүгд Найрамдах Донецк Ард Улсын тэргүүн Денис Пушилин мэдэгджээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ