Оросын пуужин тээгч “Ту-160” онгоцууд Венесуэлээс иржээ
Оросын пуужин тээгч хоёр “Ту-160” онгоц Венесуэлд холын зайн нислэг хийн тус улсын нисэх хүчнийхэнтэй хамтарсан хээрийн сургууль хийснийхээ дараа эх орондоо эргэн иржээ. Онгоцууд нэг талдаа 12 мянга гаруй км туулахдаа агаарт шатахуун сэлбэж Атлантын далай, Кариб, Норвеги, Баренцевийн тэнгисийн дээгүүр ниссэн байна.
Нислэгийг олон улсын хууль дүрмийн дагуу үйлдсэн хэмээн Оросын Батлан хамгаалах яам мэдэгджээ. Гэвч АНУ болон Америкийн орнуудын байгууллага цэрэг байлдааны зориулалттай дээрх нислэг олон улсын эрх зүйг ноцтойгоор зөрчин тухайн бүс нутгийн аюулгүй байдалд заналхийлсэн гэж эсэргүүцэл үзүүлсэн билээ.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ