М.Горбачёв: Дэлхий нийт шинэ сөргөлдөөний босгон дээр ирлээ


ЗХУ-ын анхны бөгөөд сүүлчийн Ерөнхийлөгч М.Горбачёв Time” сэтгүүлд бичсэн нийтлэлдээ, дэлхийн хамтын нийгэмлэг шинэ сөргөлдөөний босгон дээр ирсэн гэжээ. М.Горбачёв нийтлэлдээ түүнчлэн ЗХУ дахь Өөрчлөн байгуулалтын үед Москва, Вашингтоны хооронд түншийн харилцааны үндэс суурийг тавьж, 1989 онд Мальтад АНУ-ын Ерөнхийлөгч эцэг Жорж Буштэй уулзахдаа хүйтэн дайныг дуусгавар болгож чадсан тухайгаа эргэн дурсчээ.

М.Горбачёв мөн хоёр орны хооронд 1991 онд байгуулсан Стратегийн давшилтын зэвсгийг хорогдуулах, хязгаарлах тухай хэлэлцээр чухал ач холбогдолтойг онцолсон байна. АНУ одоо тус хэлэлцээрээс гарвал дэлхийд зэвсэглэлээр хөөцөлдөх шинэ үе шат эхлэх аюултайг ч анхааруулжээ. 

 М.Горбачёв дүгнэхдээ, “30 шахам жилийн дараа дэлхий нийтэд шинэ сөргөлдөөн, зэвсэглэлээр хөөцөлдөх шинэ үе шат заналхийлж байна” гэжээ.

Б.Туг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин