“Шар хантаазатнуудын” эсэргүүцэлд Оросыг холбогдолтой байж магадгүй хэмээн сэжиглэж байна
“Шар хантаазтангуудын” эсэргүүцлийн ажиллагаа үргэлжилж буйд Орос улс холбоотой байж магадгүй хэмээн Францын эрх баригчид мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхлэжээ. “Москватай холбоотой ойролцоогоор 600 аккаунт” тухайлбал, giletsjaunes (шар хантаазатнууд) гэсэн хэштэг ашиглан, Францад болж буй хэрэг явдалд нөлөөлөхөөр оролдсон байж болзошгүй хэмээн таамаглаж байна. Хууль сахиулах байгууллагууд нөхцөл байдлыг судлаж байна гэж Францын ДХЯ-ны тэргүүн Жан-Ив Ле Дриан мэдээлжээ.
“Тэр RTL радиогийн сурвалжлагчтай ярилцахдаа, “мөрдөн шалгах ажил эхэлсэн” гэж мэдэгдсэн байна. “Мөрдөн байцаагчдыг ямар нэг дүгнэлт гаргах хүртэл тайлбар хийхгүй” гэж Ле Дриан хэлжээ.
Түрүүнд нь Украины аюулаас хамгаалах алба оросын тусгай албадыг Францад эмх замбараагүй байдал зохион байгуулсан хэмээн буруутгасан юм. Тусгаар тогтнолоо бие даан зарласан БН Донецк Ард Улсын далбаа барьсан шар хантаазтай (арваннэгдүгээр сараас үргэлжилж буй эсэргүүцлийн ажиллагааны бэлгэдэл) хоёр хүний гэрэл зургийг үүний нотолгоо хэмээн Украины аюулаас хамгаалах алба үзэж байна.
“Шар хантаазатнууд” арванхоёрдугаар сарын 8-нд эсэргүүцлийн дөрөв дэх шатны ажиллагааг эхлүүлжээ. Найман мянга гаруй цагдаа Парис хотын гудамж, талбайд эргүүл хийж, тэдэнд туслуулахаар хуягт техник дайчилсан байна. Парист эсэргүүцлийн ажиллагаанд оролцогчдын тоо есөн мянгад хүрч, Франц даяар 125 мянга гаруй хүн оролцжээ.
Францад “шар хантаазатнууд”-ын ажиллагаа арваннэгдүгээр сарын дундуур эхлэж, францчууд түлшний үнэ нэмэгдэх гэж буйг эсэргүүцэж байгаа юм. Өнгөрсөн бямба гарагт эсэргүүцлийн ажиллагаа дээд цэгтээ хүрч, энэ үеэр цагдаа нар Парист 1700 гаруй хүнийг саатуулсан байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ