С.Петренко: Оросын Дотоод хэргийн яамныхан хамгийн их авилгал авдаг


ОХУ-ын Прокурорын ерөнхий газрын статистикийн дүнгээр тус улсад өнгөрсөн жилтэй харьцуулбал авилгал авах, өгөх явдал 10 хувиар нэмэгдсэн тухай “РИА Новости” агентлаг уламжлав.

Авилгалын хэмжээ Москва, Москва орчим ба Кубаньд хамгийн ихээр өсчээ.


ОХУ-ын Мөрдөн байцаах хорооны албан ёсны төлөөлөгч С.Петренко мэдэгдэхдээ, “Энэ жил Дотоод хэргийн яамны ажилтнууд авилгалын хэрэгт хамгийн ихээр холбогдлоо. Тус яамны 790 хүн авилгал авсан нь тогтоогдож зохих шийтгэлээ хүлээсэн. Мөн янз бүрийн түвшний сонгуулиар ард түмний элч болсон 502 депутат авилгалын хэрэгт холбогдсон болно” гэжээ.

Б.Туг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин