Саудын Аравийн алагдсан сэтгүүлчийн сүүлчийн үг

Телевизийн CNN суваг  Стамбул хотод алагдсан Саудын Аравийн сэтгүүлч Жамаль Хашкужигийн хэлсэн сүүлчийн үгийг зарласан байна. Тус сувгийн сурвалжлагчид учрыг мэдэх хүний ярьснаар, сэтгүүлч “би амьсгалж чадахгүй байна” гэж хэлж байжээ.

Сэтгүүлчийг гэсгээж байсан дуу чимээний бичлэгийг сонссон гэдгээ учрыг мэдэх хүний ярьсныг  бас тэмдэглэж байна. Ноцолдож, мөчилж байсан дуу чимээг  дарахын тулд тавьж байсан хөгжим бичлэгт бас үлджээ.

 СNN сувгийн мэдээлснээр, сэтгүүлчийн амь насыг бүрэлгэсэн хүмүүс үе үе  утасдаж, болсон явдлын тухай илтгэж байсныг бичлэг гэрчилж байна.

 Стамбул хот дахь Саудын Аравийн консулын ерөнхий  газарт ирсэн аравдугаар сарын 2-нд Жамаль Хашкужи алагдсан юм.

 Саудын эрх баригчид  сэтгүүлчийн нас барсныг 19 өдрийн дараа л нотлож, гэхдээ түүний амь насыг санаатай хөнөөгөөгүй хэмээн мэдэгджээ. Арваннэгдүгээр сарын 15-нд вант  улсын прокурорын байгууллага сэжигтэн таван хүнийг цаазлахыг шаардсан байна.

 

Турк  улс сэтгүүлчийн амь насыг бүрэлгэсэн хэмээн 18 хүнийг сэжиглэж, тэднийг шилжүүлэн өгөхийг шаардаж байгаа юм. Энэ нь зориуд санаатай үйлдсэн, онцгой хэрцгий аллага байсан гэж Туркийн эрх баригчид  бас үзэж байна.  Тэдний дэвшүүлж буй сүүлчийн хувилбараар, сэтгүүлчийг эрүүдэж, мөчилж, дараа нь дипломатын халдашгүй эрхийг ашиглан, цогцосыг чемоданд хийн, Туркээс авч гарчээ.

 

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин