Парист хуягт техник оруулж 1220 хүнийг нэмж баривчилжээ


Францад үргэлжилж буй “шар хантаазтануудын” эсэргүүцлийн ажиллагааны үеэр Парист 1220 нэмж баривчилсан тухай “BFMTV” телевиз уламжилжээ. Тус улсын Дотоод хэргийн сайд Кристоф Кастанерийн мэдээлснээр эсэргцүүцлийн ажиллагаанд 25 мянга орчим хүн оролцож байгаа бөгөөд нийт баривчлагсдын тоо 1723—т хүрчээ.

Энэ сарын 8-нд Парист хотод замбараагүй байдлыг зогсоохын тулд хуягт техник оруулж, жагсагчдын эсрэг нулимс асгаруулах хий хэрэглэж эхэлсэн юм.


Шөнийн цагт гэрэлтэж харагддаг шар хантааз өмсөн ижилссэн Францын иргэд аравдугаар сараас эхлэн бензин шатахууны татварыг нэмэгдүүлснийг эсэргүүцэн жагсч байна.

Б.Туг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин