Мишель Обамагийн “Becoming” номooc oнцлох хүчирхэг 12 ишлэл


АНУ-ын Тэргүүн хатагтай асан Мишель Обамагийн “Becoming” ном дэлхий дахиныг шуугиулж байна. Худалдаанд гарсан эхний өдрөө 725.000 хувь борлогдож рекорд тогтоосон энэ ном хэдийнэ 24 хэлээр хэвлэгдэхээр болоод байгаа билээ. Уг номын эрхийг нэгэн монгол хэвлэлийн газар авсан гэсэн албан бус мэдээ байна.


“Becoming” номын зарим сонирхолтой эшлэлийг хүргэе.


1. Америкийн тухай, амьдралын тухай, ирээдүйд юу тохиох тухай надад мэдэхгүй зүйлс олон бий. Гагцхүү би өөрийгөө, би хэн бэ гэдгээ л сайн мэднэ. 

2. Өөрийн түүхээ хүлээн зөвшөөрөхийн чухлыг эцэг эх маань надад заасан. Тэр гоё биш, төгс бус байж болно. Гэхдээ л тэр бол цор ганц, дахин давтагдашгүй чиний л түүх.

3. Эгнэшгүй гайхалтай олон хүнтэй уулзаж байсан нь амьдралд минь тохиосон аз завшаан гэлтэй. Тэднийг нэгтгэдэг нэг зүйл бий: Тэд аливаад үргэлж зөв эргэлздэг.

4. Бүх цаг мөчийг аз жаргалтай болгох гэж хичээхээс байгаадаа жаргаж сурах нь хамаагүй илүү гэдгийг би ойлгосон. 

5. Миний амьдралын хамгийн чухал ажил бол өөрөөрөө байх, өөрийнхөөрөө сэтгэх. Энэ ажлаа би сайн хийж ирсэн гэж боддог шүү.

6. Өөрчлөлт, хөгжилт маш удаан явагдаж болно гэдгийг амьдрал надад заасан. Өөрчлөлтийн үрийг тарьсан нь л бол жимсийг нь хүртэх гэж яарахын хэрэггүй. Тэвчээр танд туслах болно. 

7. Зорьсон, санасандаа эрс шийдэмгий байхыг энэ цаг үе биднээс шаардаж байна.

8. Эрэгтэй оюутнуудын эзэрхийлэл дунд дасаж, дарагдахгүйн тулд би их хичээдэг байсан. Яагаад гэвэл яг цагаа тулбал тэд надаас, бусад эмэгтэй оюутнаас илүү ухаалаг биш гэдгийг мэдсэн. Эрчүүдийн үг илүү хүчтэй, илүү ухаалаг мэт санагддагт түүхийн турш биднийг итгүүлж, хүлээн зөвшөөрүүлж ирсэн байж шүү дээ.

9. Цагаан ордонд хөл тавьсан хамгийн анхны өнгөт арьст Тэргүүн хатагтай болсон нь бүх талаар “өөр” байв. Хүмүүсийн хандлага, өмнөх Тэргүүн хатагтай нарын өвлүүлсэн уламжлал, бусдын харах өнцөг гээд бүгд л. Тиймээс би ч “өөр” байя гэж бодсон. Илүү сайн, илүү ухаалаг, илүү хүчирхэг.

10. Ерөнхийлөгч болоод Барак Обама өөрийг нь бурхан шиг шүтэж, бүхнийг хүсэлд нь нийцүүлэхийг хичээгчдийн дунд орсон. Энэ нь надад өрх гэрийн амьдрал бүхэлдээ аавуудын, эрчүүдийн хүсэл, хэрэгцээнд тулгуурлан оршиж асан өмнөх үеийг санагдуулам. Охиддоо би энэ байдлыг үл хүлээн зөвшөөрөхийг сургах хэрэгтэйгээ тэгэхэд ойлгосон.

11. Дээрлэхүү амьтдын эсрэг дуугарах, гэхдээ тэдний зиндаанд бууж доош орохгүй байхыг би ахлах сургуульд байхаасаа л хичээж ирсэн.

12. “Том болоод ямар хүн болохыг хүсч байна вэ?” гэж хүүхдээс асуух нь маш дэмий асуулт гэж боддог. Энэ асуулт тэднийг хэн болох, юу хийх тухай тэмүүлэл, шинэ боломжийг хаадаг.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин