Төвбанк 19.8 тонн алт худалдан аваад байна

Энэ сарын 5-ны өдрийн байдлаар Монголбанк нийтдээ 19.8 тонн алт худалдан аваад байна.

Тэгвэл өмнөх оны мөн үед Төвбанк 19.2 тонн алт авч байсантай харьцуулахад алт худалдан авалт 3.2 хувиар ахиу буюу өмнөх оны амжилтыг даваад байна. Ийнхүү алт худалдан авалтын дүн өмнөх оныхоос биелэхэд энэ оны 10-р сард аймаг, орон нутагт байгуулсан алтны сорьц тогтоох, худалдан авах нэг цэгийн төв байгуулсны үр дүн гэж үзэж байгаа аж. Өнөөдрийн байдлаар ийм төв байгуулсан Дархан-Уул аймагт 107 кг, Баянхонгор аймагт 46 кг алтыг тус тус худалдан авчээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ