“Bloomberg “ 2019 оны дэлхийн эдийн засгийн гол гол эрсдэлийг нэрлэв


 Bloomberg” агентлагийн шинжээчид  2019 онд дэлхийн эдийн засгийн өсөлтөд учирч болох улс төрийн гол гол аюулыг нэрлэсэн байна.

 Шинжээчдийн үзэж байгаагаар,  АНУ, Хятадын худалдааны дайн эрсдэлийн томоохон хүчин зүйл болж байгаа бөгөөд энэ нь эдийн засгийн урт хугацааны хүйтэн дайны эхлэл болж  мэдэх ажээ.

 Үүнэээс гадна, төсвийн төлөвлөсөн зарлагатай холбоотой Италийн эрх баригчид  болон Европын холбооны  маргаан ч дэлхийн эдийн засагт нэлээд сөргөөр нөлөөлж болох талтай юм.  Түүнчилэн ирэх оны хавар Их Британи Европын холбооноос гарахаар төлөвлөсөн нь  чамгүй хохирол  учруулна.

 Дэлхийн эдимйн засагт  учирч болох бусад аюулын дотроос  ардчилсан намын хяналтад байгаа төлөөлөгчдийн танхим, бүгд найрамдах намынхны хаяналтад байдаг  сенат болон АНУ-ын ерөнхийлөгчийн хоорондын шөргөөцөлдөөн,  Иран, Саудын Аравитай харилцах АНУ-ын харилцаатай холбоотой нефтийн үнийн түвшин, түүнчилэн Азид мөргөлдөөн гарах эрсдэлийг нэрлэж байна.

 

С.Инда

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ