БНАСАУ тохиролцоог зөрчиж буй шинэ нотолгоо олджээ


Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох талаар үүрэг хүлээсэн хэдий ч, Умард Солонгос  тус орны уулархаг нутагт байдаг хол тусгалын пуужингийн үндсэн баазаа бэхжүүлжээ.  CNN-ийн олж авсан хиймэл дагуулын зургууд үүнийг гэрчилж байна.

“Yeongjeo-dong” баазад үйл ажиллагаа идэдвхитэй хэвээр байгаа бөгөөд байнга шинэчлэгдэж буйг  зургууд нотлож байна. Үүнээс гадна, түрүүнд нь бүртгэгдээгүй цөмийн туршилтын шинэ талбай илэрчээ. 2017 онд Умард Солонгосын энэ нутагт газар дор маш том  хэмжээний объект барьж эхлэсэн бөгөөд  хойгийг цөмийн зэвсэггүй болгох тухай 2018 оны зургаадугаар сард АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай хэлэлцээ хийсний дараа ч барилгын ажил үргэлжилж байсан байна.

Америкийн эрх баригчид үүнд гайхахгүй байгаагаа мэдэгджээ. Трамп Ким Чен Унтай хоёр дахиа уулзах бодолтой байгаа бөгөөд учир нь Умард Солонгосын удирдагч анхны уулзалтаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй юм гэж АНУ-нын ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх Жон Болтон тэмдэглэсэн байна. 

Умард Солонгосыг цөмийн зэвсэг устгах тухай тохиролцоогоо мөрдөхгүй байна гэж нэг бус удаа сэжиглэж байсан юм. Тухайлбал,  тив хоорондын баллистик пуужин харваж байсан Сохэгийн туршилтын талбайг буулгах ажил үргэлжилж байсан ч,  цөмийн объектуудыг үлдээснийг наймдугаар сард илрүүлжээ.


С.Инда

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин