Ангела Меркелийг 2018 оны хамгийн нөлөө бүхий эмэгтэй гэв
Олон улсын бизнес мэдээллийн “Forbes” сэтгүүл улиран одож буй 2018 оны хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн жагсаалтыг гаргажээ. Жагсаалтыг хоёр жил дараалан Германы Канцлер Ангела Меркел тэргүүлсэн байна.
Германы Канцлераар 2005 оноос хойш тасралтгүй ажилласаар ирсэн тэрээр 2021 онд албан тушаалаасаа бүрмөсөн буух ч өнөөг хүртэл Европын де-факто удирдагч хэвээр буйг “Forbes” онцолжээ.
Жагсаалтын хоёрт Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй, гуравт ОУВС-ийн тэргүүн Кристин Лагард нар бичигдсэн аж. “Forbes” түүнчлэн АНУ-ын телевизийн нэвтрүүлгийн алдарт хөтлөгч Опра Винфри 20, Их Британийн хатан хаан Элизабет 23, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын зөвлөх, түүний охин Иванка 24-т тус тус жагсаасан аж.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ