АНУ Орост 60 өдрийн хугацаатай тулгалт, шаардлага тавив

АНУ дунд болон ойрын тусгалын пуужин устгах  тухай гэрээг биелүүлэх талаар Орост хоёр сарын  хугацаатай тулган шаардлага тавьжээ.

Телевизийн “Россия 24” сувгийн мэдээлснээр, НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг тус эвсэлд багтдаг орнуудын гадаад хэргийн сайд нарын уулзалтын төгсгөлд ингэж мэдээлсэн байна.

Хэрвээ 60 өдрийн дараа Орос улс цөмийн хөтөлбөрөө зогсоохгүй бол,  АНУ уг гэрээнээс гарна гэж Америкийн төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео хуралдаан дээр мэдэгджээ. 

Энэ эрс мэдэгдэлд Оросын гадаад харилцааны яам  тэр даруй хариу өгсөн байна. Оросын тал гэрээг тууштай биелүүлж байгаа  гэж тус яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова мэдэгдээд, америкчууд үүнийг мэдэж байх учиртай  гэж хэлжээ.  Үүнийг нотлосон баримт бичгүүдийг АНУ-д нэгэнт  өгсөн  юм гэж ОХУ-ын Холбооны зөвлөлийн гишүүн Владимир Жабаров мэдээлсэн байна.

Орос улс гэрээг зөрчиж байгаа учир, АНУ уг гэрээнээс гарна гэж Америкийн ерөнхийлөгч Дональд Трамп аравдугаар сарын 20-нд мэдэгдсэн юм. 

АНУ гэрээнээс гарах нь, зэвсэглэлээр хяналтгүй хөөцөлдөхөд хүргэж болох юм гэж Оросын ерөнхийлөгч Владимир Путин үзэж байна. АНУ-ын бодлогыг Герман, Хятадад шүүмжилсэн юм.

Дунд болон ойрын тусгалын пуужин  устгах тухай гэрээнд 1987 оны арванхоёрдугаар сарын 8-нд гарын үсэг зурж, гэрээ, 1988 он зургаадугаар сарын 1-нд хүчин  төгөлдөр болсон юм. Газарт байрлуулсан болон байрлуулаагүй ойрын (500-гаас 1000 километр хүртэл) болон дунд тусгалын (1000-аас 5500 километр хүртэл)  пуужингууд уг гэрээний үйлчлэлд хамрагддаг  юм. 


С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин