Путиний лимузинийг “Дугуйтай бункер” хэмээжээ
Буэнос-Айрест “Их хорийн” дээд хэмжээний уулзалтад ирэхдээ Орос, АНУ-ын ерөнхийлөгч нарын авч очсон лимузин буюу тодруулвал дөрвөн дугуйтай “араатнуудын” тухай аргентины олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд бичиж байна.
Эндхийн хэвлэлд энэ хоёр машиныг "Bestia" хэмээн нэрлэж байгаа бөгөөд энэ нь испани хэлнээс орчуулвал “араатан” гэсэн үг юм.
Телевизийн TN суваг Путиний лимузинийг “дугуйтай жинхэнэ бункер” хэмээн тодпорхойлжээ. Юу гэвэл, энэ машин том калибрын сум, тэр ч байтугай дэлбэрэлтийн долгионд ажирахгүй, машины бүх эд анги маш нууц гэнэ. Путин Аргентинд “Aurus” лимузинээ авч очсон байна.
“Clarin” сонин Трампын хуягласан машины онцлог шинжийг дурдахдаа, 7 тоннын жинтэй, химийн болон биологийн зэвсэг хэрэглэсэн халдлагад ажрахгүй гэдгийг тэмдэглэжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ