Эцэг Бушийн хэлсэн сүүлчийн үг

Хүүдээ хайртай гэдгээ  дахин сануулсан нь эцэг Жорж Бушийн сүүлчийн үг болжээ. “Нью-Йорк  таймс” сонинд ингэж бичсэн байна.

Сонинд дурдсанаар, АНУ-ын 41 дэх ерөнхийгч  нас барахаасаа хэдхэн цагийн өмнө хүү Буш рүүгээ утасдаж, аавдаа хайртай гэсэн үгийг хүүгээсээ сонсоод, хүүдээ мөн хайртай гэж хариулжээ.

Арваннэгдүгээр сарын 30-ны баасан гарагийн өглөө эцэг Бушийн дотнын анд, төрийн нарийн бичгийн дарга асан Жеймс Бейкер түүнийг эргэж ирэхэд Буш ухаантай байжээ. “Бэйк  ээ, бид хаашаа явцгаах вэ?” гэж хуучин ерөнхийлөгчийг  асуухад,  тэр диваажинд гэсэн үг сонсоод,  би мөн тийшээ очихыг хүсч байна гэж хариулжээ.

АНУ-ын ерөнхийлөгч асан эцэг Жорж Буш арваннэгдүгээр сарын 30-нд 94 насандаа нас барсан юм.  Дөрөвдүгээр сарын 18-нд 92 насандаа гэргий Барбара Бушийг өөд болсны  дараа  Бушийн бие мууджээ.

 Эцэг Жорж Буш 1989 оноос 1993 онд АНУ-ын ерөнхийлөгч байсан юм.  Түүнийг ерөнхийлөгч байхад Панам, Филиппин, Персийн буланд  цэргийн ажиллагаа явуулж,   1989 онд Берлиний хана нурж,  хоёр жилийн дараа ЗСБНХУ тарж бутарсан билээ.


 


С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин