Песков: Ерөнхийлөгч нарын гар барих нь хоёрдугаар зэргийн асуудал

АНУ-тай яриа хэлцээ хийхгүй байгаа нь түгшүүртэй байдлыг даамжируулах бөгөөд энэ нь хоёр орны ерөнхийлөгч нар уулзаагүйгээс учирах хавьгүй илүү ноцтой үр дагавар юм.  Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков ингэж хэлсэн байна.

“Хоёр орны ерөнхийлөгч уулзах хэрэгтэй байсан юм, учир нь тулгамдсан хурц хурц асуудал байгаа бөгөөд эдгээр асуудлыг хэлэлцэх нь хоёр орны төдийгүй, Европ, Ази, дэлхий нийтийн эрх ашигт нийцнэ” гэж тэр онцлон тэмдэглэжээ.

Эдгээр асуудлыг хэлэлцэхгүй хичнээн л уднав, энэ нь түгшүүртэй байдлыг  төдийчинэ ихгэсгэнэ гэж тэр хэлсэн байна.

“Их хорийн” уулзалтын эхэнд хоёр ерөнхийлөгч гар барьсан, эсвэл гар бариагүй хэмээн мэдээлэхдээ, олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд илүү чухал асуудлыг хойрдугаар зэрэгт тавьж байна гэдгийг хэвлэлийн нарийн бичгийн дарга сэтгүүлчдэд сануулжээ. “Тэд гар барьж, мэндэлсэн нь мэдээж, гэхдээ  энэ нь  ерөөс огт чухал биш, энэ бол анхаарал хандуулах хэрэггүй хоёрдугаар зэргийн асуудал юм” гэж Песков тодруулж хэлсэн байна


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин