Ангела Меркелийн нисэх онгоц ослын буулт хийжээ
Германы канцлер Ангела Меркелийн сууж явсан нисэх онгоцонд гэмтэл гарсан учир, багийнхан буцахаар шийдсэн байна. ДПА агентлаг ингэж мэдээлжээ.
Меркель “Их хорийн” дээд хэмжээний уулзалтад оролцохоор Буэнос-Айрес хот руу явж байсан юм. Ажил хэргийн аялалд засгийн газрын хэрэглэдэг бундесверийн агаарын цэргийн хүчний «Конрад Аденауэр» компанийн нисэх онгоц Берлинээс хөөрчээ. Нидерланд улсын агаарт нисч явах үед гэмтэл гарсныг багийнхан илрүүлээд, Кельнийн нисэх буудалд буцаж буусан байна. Дээрх агентлагийн мэдээлснээр, канцлер арвэннэгдүгээр сарын 30-ны өглөө өөр нисэх онгоцоор дээд хэмжээний уулзалт руу явах ажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ