Трамп Путинтэй уулзахаа больжээ
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Керчийн хоолойд болсон будлианаас болоод Аргентинд оросын удирдагч Владимир Путинтэй хийх уулзалтаа цуцлажээ. Америкийн ерөнхийлөгч өөрийн Twitter-аккаунтад ингэж бичсэн байна.
“Усан цэргүүд болон хөлөг онгоцуудыг Орос улс Украинд буцааж өгөхгүй байгааг би иш үндэс болгохдоо, хэрвээ миний бие Аргентинд ерөнхийлөгч Владимир Путинтэй хийхээр товлосон уулзалтаа цуцалвал, холбогдох бүх талд дээр байх болно гэж шийдсэн юм” хэмээн Трамп тэмдэглэжээ.
Хоёр орны удирдагч арваннэгдүгээр сарын 30-наас арванхоёрдугаар сарын 1-нд Буэнос-Айрес хотод болох “Их 20-ийн” дээд хэмжээний үеэр уулзах бодолтой байсан юм.
Америкийн төрийн тэргүүн Керчийн хоолойн байдлаас болоод уулзалтыг цуцлана гэж арваннэгдүгээр сарын 27-нд сүрдүүлж байсан юм. “Энэ түрэмгийлэл надад таалагдахгүй байна. Ингэж түрэмгийлэхийг би огт хүсэхгүй” гэж тэр мэдэгджээ.
Орос, АНУ-ын ерөнхийлөгч нарын уулзалт цуцлагдаж байгаад Оросын тал харамсаж байна. Төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков ингэж мэдээлжээ.
“Энэ нь олон улсын болон хоёр талын чухал чухал асуудлыг хэлэлцэх явдал тодорхойгүй хугацаагаар хойшлогдож байгаа хэрэг юм” гэж Кремлийн төлдөөлөгч мэдэгдсэн байна.
Америкийн ерөнхийлөгчийн засаг захиргаа ингэж шийдвэрлэсэн ч, оросын удирдагч америкийн тэргүүнтэй хэлхээ холбоо тогтооход бэлэн байна гэж Песков тэмдэглэжээ.
Украины ерөнхийлөгч Петр Порошенко оросын удирдагч Владимир Путинтэй хийх уулзалтаа цуцлахаар шийдвэрлэсэн Дональд Трампыг магтсан байна. Тэр өнгөрсөн пүрэв гарагт өөрийн Twitter-аккаунтад ингэж бичжээ.
“Аугаа удирдагчид ингэж ажилладаг юм” гэж Порошенко тэмдэглэсэн байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ