Цуй Тианкай: АНУ Уйгарын асуудлаар хориг арга хэмжээ авбал бид дүйцэхүйц хариу өгнө
АНУ дахь БНХАУ-ын Элчин сайд Цуй Тианкай мэдэгдэхдээ, Шинжаан Уйгарын өөртөө засах орны уйгар үндэстний эсрэг хүний эрх зөрчсөн хэмээн Вашингтон ямар нэг хориг арга хэмжээ авбал Бээжин түүнтэй дүйцэхүйц хариу өгнө гэсэн тухай “CNN” агентлаг мэдээлэв.
Түүний хэлснээр, Шинжаан Уйгарын өөртөө засах оронд уйгар террористуудыг энгийн амьдралд шилжүүлэх зорилготой “дахин боловсруулах” мэргэжил эзэмших тусгай лагериуд л ажиллаж байгаа гэнэ.
Харин АНУ-ын Конгресст ирсэн мэдээллээр, дор хаяж сая орчим уйгар хүн тэрхүү “дахин боловсруулах” лагериудад хоригдон элдэв дарамтанд өртөж буй ажээ. Тэдгээр тусгай лагериудад хоригдож байсан олон уйгар хүн хэлэхдээ, өдөр бүр БНХАУ-ын Коммунист намын үзэл суртлыг давтан Ши Жинпинийг магтан дуулахгүй бол шийтгэл хүлээж, цөөнгүй өндөр настан зодуур яргаллыг даалгүй нас барсан гэсэн байна.
АНУ, БНХАУ-ын зөрчил худалдааны дайнаас хальж буй нь Уйгарын энэхүү асуудлаас илт.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ