Путин Керчийн хоолойд болсон будлианыг анх удаа тайларлав


Оросын ерөнхийлөгч Владимир Путин Керчийн хоолойд орос, украины хөлөг онгоцуудын хооронд болсон будлианыг анх удаа тайлбарласан байна. Түүний хэлсэн үгийг ТАСС агентлаг иш татан дурджээ. 

Болсон хэрэг явдал нь  украины эрх баригчид, төрийн тэргүүний сонгуулийн өмнө магадгүй тус орны ерөнхийлөгч Петр Порошенкогийн өөрийнх нь  үйлдсэн өдөөн хатгалга  байж болох юм гэж тэр хэлсэн байна. “Нэр хүнд нь муу байгаагаас болоод Порошенкод сөрөг хүчний өрсөлдөгчдөдөө саад учруулах  хэрэгтэй байгаа юм” гэж оросын төрийн тэргүүн тодруулан тайлбарлажээ. 

“Өдөөн хатгалгад  урьдаас бэлтгэсэн шинж тэмдэг Хар тэнгист болсон будлианаас харагдаж байна, энэ нь Украинд дайны цагийн байдал тогтоох шалтаг  боллоо” гэж ерөнхийлөгчийн хэлснийг РИА Новости агентлаг иш татсан байна. “Крымыг Орост нэгдэж, Донбасст мөргөлдөөн эхлэсний дараа ч Украинд дайны цагийн байдал тогтоогоогүй, гэтэл үүнтэй харьцуулвал саяны хэрэг явдал нь шалихгүй будлиан юм” гэж Путин цохон заажээ.  Тэр Керчийн хоолойд оросын хилчдийн явуулсан ажиллагааны тухай ярихдаа, тэд хил хамгаалах ажлаа л  хийсэн юм гэж онцлон тэмдэглэсэн байна. 

АНУ-ын эрх баригчид украины улстөрчдийг шүүмжилдэг, гэхдээ хаалттай хаалганы цаана л ингэдэг. Америкийн их сургуулийн гадаад бодлогын албаны сургуулийн профессор Кит Дарден сурвалжлагчийн асуултад хариулахдаа ингэж ярьжээ.

Энэ нь Украин улс “гаднын нэлээдгүй  аюулын нөхцөлд” байгаатай холбоотой бөгөөд америкийн засаг захиргаа байдлыг даамжируулахыг хүсэхгүй байгаа юм” гэж тэр хэлсэн байна.  “Бүр Обамагийн үед  Порошенко дайны цагийн байдал тогтоохыг хэд хэдэн удаа хүсч байсан ч, ийм алхам алдаатай гэдгийг түүнд итгүүлж чадсан юм” гэж Дарден тайлбарлажээ. 

АНУ-ын зүгээс дэмжинэ гэдэгт найдаж байгаагаа Украины ерөнхийлөгч Петр Порошенко арваннэгдүгээр сарын 28-нд илэрхийлжээ.  Тэр Керчийн хоолойн байдлыг тайлбарлахдаа, цэргийнхэн улс орноо  хамгаалахад бэлэн байгаа бөгөөд гэхдээ Украиныг дэмжихээр АНУ амлана хэмээн бид найдаж байна” гэж мэдэгджээ. “Би АНУ-д найдаж байна. Би АНУ-ын  ард түмэнд найдаж байна” гэж тэр хэлжээ.

С.Инда


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин