Венесуэлд Колумбийн мафийн дөрвөн онгоцыг устгажээ


Венесуэлийн нисэх хүчин сүүлийн 15 хоногийн дотор Колумбийн мафийн хар тамхи тээвэрлэгч дөрвөн онгоцыг устгажээ. Энэ тухай Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро үндэснийхээ телевизээр үг хэлэхдээ мэдэгдсэн байна.

Тэрээр, “Венесуэлийн Засгийн газар тус улсын нутаг дэвсгэрт хууль бус үйл ажиллагаа явуулж буй аливаа хүчинтэй үр дүнтэй, хайр найргүй тэмцэж эхэлсний тод жишээ бол энэ” гэж онцолжээ.  

Николас Мадурогийн санаачилгаар Венесуэлийн газар нутаг дээгүүр зөвшөөрөлгүйгээр нисэх хар тамхины мафийн онгоцуудыг устгах тухай зохих хуулийн заалтыг 2013 онд баталжээ.  



Б.Туг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин